Powered By Blogger

Sunday, July 25, 2010

Сайн дурын ажилчид авна.

“Гөү Хэлп” байгууллага нь нийгэмд тустай сайн үйлсын үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Энэ зуны хугацаанд манай байгууллага өөрийн үйл ажиллагаа болон зохион байгуулж буй хүмүүнлэгийн ажилд оюутан залуусыг сайн дураараа оролцохыг уриалж байна. Та бүхэн ажиллах хугацаандаа англи хэлний мэдлэгээ сайжруулан, өөрийн мэргэжлийн дагуу дадлага туршлага олж авах боломжтой. Мөн идэвх санаачлагатай, ур чадвартай байсан оюутнуудыг сонгон шалгаруулж “Оюунлаг-Ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулах болно. Иймээс хамтран ажиллах хүсэлтэй оюутан залуус бидэнтэй холбоо барина уу.

Жич: Их, дээд сургууль, коллежийн 2-оос дээш курсын оюутан байх.
Англи хэлний дундаас дээд мэдлэгтэй байх.

Холбоо барих: Утас:70115070
E-mail:khaliun@gohelp.org.uk
migah@gohelp.org.uk

Thursday, May 27, 2010

Outlook Outlook Express програмын тухай


Outlook Outlook Express програмын тухай

Бид ихэвчлэн yahoo, msn, google зэрэг вебсайтуудын е-майлыг өргөн ашигладаг шүү дээ. Гэхдээ windows үйлдлийн систем нь е-майл бичих болон бусад бичиг баримт үүсгэх зэрэгт ашиглагддаг outlook програмтай байдаг. Төдийлөн хэрэглэж заншаагүй outlook болон outlook express-ийн ялгаатай төстэй тал, аль нь илүү хэрэглэхэд тохиромжтой талаар дэлгэрэнгүй бичлээ.

Төстэй талууд:
Ерөнхийдөө Outlook болон Outlook Express нь хоёулаа адил е-майлд зориулагдсан хаяг хадгалах, хэрэглэгчийн хавтас нээх, POP3, IMAP, болон HTTP е-майл хаягийг дэмжих зэргийг агуулсан програм юм. Та үүнд итгэх эсэх нь таны хэрэг боловч Outlook болон Outlook Express хоёрын нийтлэг шинжүүд бол ердөө хоёулаа Microsoft-оос зохиогдон гарсан outlook гэсэн үгийг нэрэндээ агуулсанд л байдаг.

 

Ялгаатай талууд:
Outlook болон Outlook Express нь өөр зохион бүтээгчдээр бий болж, өөр өөр хэрэглэгчдийн өөр өөр хүсэл сонирхолд тохируулан бүтээгдсэн өөр програм юм. Outlook Express бол Internet Explorer-ийн нэг хэсэг гэрийн компьютерт зориулсан байхад Outlook бол Microsoft Office-ийн нэг хэсэг болон зохион бүтээгдсэн байгуулагын хэрэглээнд тохирох юм. Outlook нь бүхий л хувийн мэдээллээ хадгалж болохуйц Microsoft Office-ийн нэг хэсэг гэж нэрлэгддэг тусдаа бие даасан програм юм. Outlook Express нь зөвхөн е-майлаас гадна интернэт мэдээг хүлээн авах бололцоотой байдаг боловч Outlook шиг хийх зүйлсийн жагсаалт, календар, өдрийн тэмдэглэл, хавтас дахь автомат сайжруулалт зэрэг байдаггүй. Outlook-ийн хаяг хадгалах систем нь маш нарийн зохион байгуулагдсан Visual Basic for Applications (VBA)-ийг унших бололцоотой байдаг бол Outlook Express нь эдгээрийг хийх бололцоогүй юм. Outlook нь олон үйлдэлт програм ба Мicrosft Word-ийн үйлдлүүдийг е-майл бичихдээ ашиглаж болдог байхад Outlook Express нь програм шаардахад л шинэ е-майл бичих тохиргоо хийхээс өөр бусад програмттай холбогдож ажиллах бололцоогүй.Түүнчлэн Оutlook нь хаягдал хэрэггүй е-майлүүдэд хатуу хяналт тавидаг нь Outlook Express-ийн хэрэглэгчдийн атаархлыг төрүүлдэг байна. Outlook Express нь зөвхөн гаднаас орж ирж байгаа е-майлүүдэд хяналт тогтоодог бол Outlook нь орж гарч байгаа е-майлүүдэд хяналт тогтоодог өргөн үйлдэл бүхий програм юм.
Бас нэгэн чухал ялгаа бол гэрийн эсвэл албан байгууллагын холболт гэдгээс шалтгаалахгүйгээр интернэтийн орчинд Outlook Express нь зөвхөн нэг компьютерт зориулагдан бүтээгдсэн учир серве дээр е-майл болон бусад зүйлийг хадгалж болохгүй харин Outlook нь эсрэгээрээ төвийн нэг сервер дээр мессежүүдийг хадгалж болно. Мөн олон компьютер төвийн серверт холболт хийн орж болдгоороо давуу талтай.

Wednesday, May 26, 2010

hi? та бүхэнд blog хэрхэн нээх талаар хүргэе


Блог нээх алхмууд...

Блог яаж нээх вэ гэсэн асуултууд их ирж байгаа тул бяцхан зөвлөгөө бичихээр шийдэв.

Блог нээхэд компьютерын мэдлэг огт шаардахгүй. Танд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцахыг хүсч буй сэтгэл байхад л хангалттай. Гүүгл блоггер луу ороход тань доор үзүүлсэн дэлгэц харагдана.


Та гүүгл мэйл буюу gmail-ийн хаягтай бол түүнийгээ ашиглан нэвтрэх боломжтой. Хэрвээ тийм хаяг байхгүй бол хэн нэгэн танилаасаа gmail-ийн урилга илгээхийг хүсээрэй. Уг нь бета блоггер биш, хуучин блоггерт гүүгл хаяггүй байсан ч бүртгүүлж болдог л доо. Гэхдээ компьютер сайн мэддэггүй хүнд блогоо янзлахад бага зэрэг төвөгтэй учраас gmail-тэй болж авсан хойноо блог нээхийг санал болгож байна.

За тэгээд блоггерт бүртгүүлчихлээ. Одоо блогоо нээцгээе. Бүртгүүлсэн хаягаараа ороход дээд хэсэгт нь Create new blog гэсэн товч байгаа. Түүн рүү ороход дараахь дэлгэц гарч ирнэ.


Blog title гэдэг нь таны блогийн дээр харагдах хэсэг (Миний блогийн хувьд Today гэж оруулсан гэсэн үг). Blog address гэдэгт хэрэглэгч таны блогт очиж үзэхийн тулд хэрэглэгдэх хаяг. Ингэснээр таны шинэ блог www.таны оруулсан нэр.blogspot.com гэсэн хаягтай болох юм. Check availibility гэдгээр таны хүссэн нэр ашиглах боломжтой эсэх (өөр хэн нэгэн өмнө нь ийм нэртэй блог нээсэн байх магадлалтай)-ийг шалгана. Хэрэв боломжтой байвал та доор нь гарах үсгүүдийг хуулж бичээд, Continue товчийг дарахад л хангалттай.

Ингэсний дараа блогоо хүнд харагдах байдлыг нь тохируулах дэлгэц гарч ирнэ.


Зөвхөн өөрт таалагдсан биш, бусад унших хүмүүсээ ч бас бодолцож template буюу блогийн загвараа сонгохыг хүсье. Дээрх зургийн баруун дээд хэсэгт харагдаж буй хар дэвсгэртэй блог уншихад хэцүү байдаг тул сонгохгүй байсан нь дээр байх. Тэгээд аль нэг загварыг сонгоод, Continue товчийг дарахад таны блог бэлэн болж, интернэтэд байрлах болно.

Та одоо блогтоо бичлэг оруулах л үлдлээ. Блогоо нээсэн хойно харагдах байдлыг нь бага зэрэг өөрчилж, гангалах зэргийг Settings хэсэгт орж гүйцэтгэх боломжтой.

Эцэст нь дурьдахад та өөрийн блоггерын хяналтын дэлгэцийг зөвхөн англи биш, франц, герман, испани, португал, итали, япон, солонгос, хятад хэл болгож солих боломжтой.